Хотын түгжрэлээс залхаж Дархан-Уул аймагт өрх тусгаарлаад буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам овоо төвхнөөд амжив. Сайд Ж.Энхбаяр хашир улстөрч хүний хувьд ухаан зааж салбарынханыгаа хот хөдөөтэй байлгаж, агаар салхинд гаргаад байгаа юм.
Сайд ч салбартаа шинэчлэл хийнэ, ажил хийдүүлж, төсвийн мөнгө үрэн таран хийдэг дарга нартаа хариуцлаг тооцно гэсэн. Засгийн газар ч ийм чиглэлтэй яваа. Тэгвэл энэ салбарт сайдтайгаа барьцаж ТОМ ЖИЙП унадаг нэг том толгойтой дарга байна. Түүний унааг “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК бэлдэж өгчээ.
Тодруулбал, Үндэсний аудитын газраас тус компанид ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ гаргасан байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд хугацаа хэтэрсэн өр төлбөрт 1 тэрбум 412 саяын газар, үл хөдлөх хөрөнгө хүлээн авч, зээлдэгчээс авах дүнг бууруулсан боловч эд хөрөнгийг эрхийг шилжүүлээгүй, түүнчлэн 512 сая төгрөгийг машин, тээврийн хэрэгсэл хүлээн авсныг орлогоор бүртгэж, харилцагчийн авлагыг бууруулаагүй. Хугацаа хэтэрсэн 29 тэрбум 489 саяын өр зээлтэй, 1 тэрбум 170 саяар үржлийн үхэр гэрээ байгуулалгүй шууд худалдан авсан зэрэг алдаа дутагдал гаргажээ.
Түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүдийн гадаад албан томилолтын зардалд 17,5 сая төгрөг зарцуулсан, компанийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй Toyota Land Cruiser 200 маркийн автомашиныг ТУЗ-ийн даргын албан хэрэгцээнд ашиглуулсан 144 саяын зөрчил байна. Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрөнд авсан Toyota маркийн 2 автомашиныг худалдан борлуулахгүйгээр компанийн үйл ажиллагаандаа ашиглажээ. Эдгээр зөрчлийг төрийн аудитын байгууллагаас олж тогтоон зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна.
“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2024 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.БОЛОРЧУЛУУН ТУЗ-ийн дарга, ХХААХҮЯ-ны СХОГ-ын ерөнхий нягтлан Ц.АМГАЛАН, ТӨБЗГ-ын ТӨУЗ-ын дарга Ц.Баяр-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны ГТХЗ-ын дарга Д.Есөн-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны хуулийн хэлтсийн дарга Э.Цолмонжаргал, Б.Одонхүү, Ц.Болдбаатар, Д.Ган-Очир нар ТУЗ-ийн гишүүдээр нь ажилладаг гэжээ.






Холбоотой мэдээ
-
7 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-09-08