
Эрчим хүчний салбарынхан САЙДЫГАА “ШАРЧИХААД” өөрсдөө хөшигний ард инээлдэн шоолж, төсвийн мөнгөөр гараа угааж, үр ашиггүй зардал гаргадаг, өөдгүй гарууд аж. Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр Б.Чойжилсүрэн сайдаар нүүрээ таглаж, хэл ам, хэрүүл уруултай асуудлаа шийдүүлж, гал атгуулчихдаг. Өнөөг хүртэл болсон элдэв маргаан, дэлбэрэлтэд ганц хариулт өгч, ширэн нүүрээрээ давж гарсан нь Б.ЧОЙЖИЛСҮРЭН сайд. Салбарынханаас нь хэн ч нь ганц үг ган хийгээгүй.
Харин сайдыгаа “нохойд хаяж өгчихөөд” өөрсдөө ТӨСВИЙН МӨНГӨӨР наргисан байхыг Аудитын байгууллага тогтоожээ.
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК гэж сул дэл мөнгө шамшигдуулдаг, ТУЗ-ийн гишүүдээ урамшуулдаг, хэрэггүй ач холбогдолгүй зүйлд ИХ МӨНГӨ ЗАРЛАГАДДАГ нэг компани байна. Үүнийг “но”-г илрүүлжээ. Тус байгууллагын 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.
БАРИМТ: “Майнримек”, “Блек стар альфа”, “Огмент”, “Визлис Визард”, “Энхансмент” зэрэг команиудтай нэвтрүүлэг, контентын үйлчилгээ авах гэрээ байгуулж, өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй, худалдан авах төлөвлөгөөнд тусгагдаагүй 99 сая төгрөгийн үйлчилгээ санхүүжүүлсэн.
БАРИМТ: 2024 оны 06 сарын 28-ний өдөр буюу УИХ-ын ээлжит сонгуультай, бүх нийтийн амралтын өдөр 3,3 сая төгрөгийг ажилчдын хоолны мөнгө олгосон.
БАРИМТ: Төлөвлөгөөнд тусгагдаагүй 2,6 сая төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн шатахууны зардалд олгосон. Мөн л төлөвлөгөөнд тусгагдаагүй 28,5 сая төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн урамшууллын зардалд олгосон.






Холбоотой мэдээ
-
3 цаг 39 мин
-
6 цаг 16 мин
-
Өчигдөр 17 цаг 13 мин
-
Өчигдөр 16 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 43 мин
-
Өчигдөр 16 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 28 мин
-
Өчигдөр 16 цаг 26 мин
-
2025-09-08
-
6 цаг 16 мин