800 мянгын ӨМГӨЛТЭЙ, 557 саяын ГУРВАН машинтай, сарын 3,5 САЯЫН цалинтай , 10 саяар АМЬ НАСАА ДААТГАСАН цэцийн гишүүд
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 39 мин

Монголын бүх ард түмний зөвшилцийн гэрээ гэгдэх Үндсэн хуулийг шүүгдэг эрх бүхий, хараат бус бие даасан үйл ажиллагаатай шүүхийг “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ” гэдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид "Цэц" гэнэ/ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.Ү ндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй бөгөөд Улсын дээд шүүхээс гурав, Улсын Их хурлаас гурав, Ерөнхийлөгчийн институциас гурван гишүүнийг санал болгож УИХ-аар шийдвэрлэн томилдог. Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим аж.

Цэцийн гишүүд зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Мэргэжлийн хуульч, Үндсэн хууль судлаач байх зүй ёсны шалгуурыг хангадаг.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД “Торго загвар” компанид үйлдвэрлэсэн тус бүр нь 800 мянган төгрөгийн үнэтэй “МАЛГАЙ, ДОДИГ, ӨМСГӨЛ”-ийг хуралдааны үед өмсдөг.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН нь сард /2020 оны байдлаар/ 3 сая 250 мянган төгрөгийн цалин авдаг. 2021 онд тэтгэвэрт гарсан нэг гишүүн сүүлийн гурван жилийн дунджаар нь тооцоход 117 сая төгрөгийн дэмжлэг авсан.

ҮНДСЭН ХУУЛИЙН ТАМГЫН ГАЗРААС 2020 оны зургаан сард “МОННИС” компаниас 458 сая төгрөгөөр хоёр ширхэг /NISSAN Y62/ маркийн туулах чадвар сайтай, жийп худалдан авсан.  Мөн оны 05 дугаар сард 99 саяар Япон улсад үйлдвэрлэсэн “НИССАН ТИННА” загварын жижиг суудлын машиныг “МОННИС”-иар дамжуулан авсан байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД гэнэтийн осолын даатгал багц авч 10 сая 800 мянган төгрөгөөр “БОДЬ ДААТГАЛ”-д “АМЬ НАСАА ДААТГАСАН” байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.