
Зэвсэгт хүчний ЖАНЖИН ШТАБ гэх нэг том байгууллага бий. Даргаар нь наадмын үеэр ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ цол шагнагдсан Сүнрэвийн Ганбямба ажилладаг. Салбараа ерөнхийд нь бодлого чиглэлээр нь базаж, Батлан хамгаалахын сайдад тусладаг мэргэжлийн байгууллага.
Ногоон гэрлээр цол ахиж ЖИЛ БҮРИЙН наадмаар нэг нэг шат ахин ГЕНЕРАЛ цолны оргилд хүрчихээд буй энэ эрхэм Төсвийг ёстой үрэн хийж байна. Нэгэн жишээ: 2025 оны 06 дугаар сард “ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН СӨРӨГ ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ХУВЦАС” гэсэн утгаар 2 тэрбум 179 сая 950 мянган төгрөгийн ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ.
Уг тендерт зуны тактикийн хүрэм 150, өмд 150, футболк 150, хантаазны хүрэм 150, гутал 150, саравчтай малгай 150, тактикийн бүс 150, бээлий150, өвлийн тактикийн хүрэм 300, өвлийн гутал 300, өвлийн малгай 300, өвлийн өмд 300 тус тус авахаар тусгасан байна.
Гэвч энэхүү тендер нь зун дууссан хойно зарлагдаж, худалдан авалт нь хийгджээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Дэслэгч генерал С.Ганбямба дарга аа!! Татвар төлөгчдийн бүрдүүлсэн 2 ТЭРБУМ 179 САЯ 950 МЯНГАН төгрөг заран байж авсан ӨМД, ГУТАЛ, БЭЭЛИЙ, МАЛГАЙГ чинь СОНИРХЪЁ!!






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Өчигдөр 16 цаг 00 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
2025-10-17
-
Уржигдар 09 цаг 10 мин