Техник хэрэгсэл нь ХУУЧИН, хүчин чадал муу, алба хаагчид өмсөх хувцасгүй, тэрч бүүхэл орох оронгүй, нэн хүнд нөхцөлд ажилладаг салбар бол ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫХАН. Хэдий тийм ч бор зүрхээрээ зүтгэж, нойр хоолгүй гүрийсээр олон хүний амь нас, эд хөрөнгийг аюул ослоос хамгаалсан гавьяат үйл бүтээсэн нь бий. Гэвч дарга удирдлагууд нь ногоон гэрлээр цол ахиж, ноёд түшмэдтэй ойр харьцсаар энгийн аврагч нараа хайхрахаа больсон нь ч бас үнэн. Сүүлийн гурван жилд ХИЧНЭЭН Ч АЛБА ХААГЧ зуурдаар бурхан болов. Тэд ихэвчлэн ДАРГА НАРЫН БУРУУ ЗААВАРЧИЛГАА, галд тэсвэргүй хувцастай байснаас шалтгаалж нас барсан гэдэг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд ОБЕГ-ын удирдлагууд Хөвсгөл аймагт алга болсон ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВРАХ БОЛОМЖ байсаар атал буруу зааварчилгаа өгч, ҮНЭРЧ НОХОЙГОО ЦАГ АЛДАЖ ИЛГЭЭСЭН зэрэг ажил үүргийн тун хариуцлагагүй үйлдэл гаргасан. Үүнээс болж хэт их хугацаа алдаж ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРЧ ЧАДААГҮЙ. Үүний шууд буруутан нь мэдээж ОБЕГ-ын удирдлагууд. Татвар төлөгчдийн мөнгөөр АЛТАН МӨРДЭС ЗҮҮЖ ямбалсан эрхэм генералууд алба хаагчиддаа хувцас хунар, үгүй ядаж л ганц гал унтраах авчих мөнгөөр ӨӨРСДИЙНХӨӨ АРЬСИЙГ ХАМГААЛЖ, реклам мэдээллээр хаацайлуулах 213 саяын гэрээ хийсэн байжээ.
Тодруулбал ОБЕГ-ЫН дарга, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН 2025 оны 05 дугаар сарын 14-нд А/178 тоот “ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ” тушаал гаргаж 213 сая 400 мянганган төгрөгийг ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ гэсэн утгаар зарцуулах төсвийг гаргасан байна.
Холбоотой мэдээ
-
9 цаг 7 мин
-
9 цаг 31 мин
-
12 цаг 57 мин
-
13 цаг 9 мин
-
Өчигдөр 22 цаг 35 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Өчигдөр 13 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 47 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Өчигдөр 22 цаг 35 мин
-
Өчигдөр 13 цаг 33 мин
-
9 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 47 мин
-
Өчигдөр 11 цаг 26 мин
-
2025-10-23