Хамгийн залуу гишүүн С.ЦЭНГҮҮН гадаад томилолтод 22 удаа явжээ
Д.Оюунболд
Сэдэв, асуудал
/
10 цаг 51 мин

УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж 2 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ мөнгөний 90 орчим хувийг эхний хагас жилд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, эхний хагас жилд 1.7 тэрбумыг гадаад томилолтод зарцуулсан байна. Хамгийн олон удаа гадаад томилолтоор хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн 22 удаа явжээ. Мөн УИХ-ын гишүүн П.Батчимэг, А.Ундраа нар 19 удаа, - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 18 удаа, - УИХ-ын гишүүн Ч.Номин 16 удаа , - УИХ-ын гишүүн Д.Энхтуяа 12 удаа, - УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 10 удаа, - УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 9 удаа, - УИХ-ын гишүүн Р.Сэддорж 8 удаа УИХ-ын чуулганы үеэр гадаадад томилолттой байжээ. УИХ-ын гишүүд 1.7 тэрбумаар гадаад томилолт нэрийн доор зугаалсан уу эсвэл үнэхээр шаардлагатай томилолт байсан эсэхийг бид дахин тодруулах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.182.204) 2025-12-11 12:21:47
Ач холбогдол нь юу байна 22 бараг сард 2 удаа