ТОГ тасархад хариуцлага хүлээдэггүй “ЭРЧИСТ МОНГОЛ” ХХК-ийн Г.АМАРТҮВШИН эрчим хүчний компаниудаас 2,5 ТЭРБУМ төгрөг ТАТАЖ АВЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 38 мин

“Зуун яамаанд жаран ухна” гэж Монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй нь бололтой. Үгийн утгийг тунгааваас олон ажилтантай компанид олон дарга томилно гэсэнтэй дүйцэх мэт. УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд ч “ашиггүй ажиллаж байгаа төрийн мэдлийн, төрийн оролцоотой компаниудыг татан буулгаж, цөөлье” гээд ам уралдан ярьцгаах атлаа, ачир дээрээ дутагдлын хажуугаар толгойгоо унжуулаад, царайгаар барайлгаад л чив чимээгүй өнгөрч, дараа нь алгаа тосож, “авлига”, ашиг хонжоо хайдаг нь нууц биш.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН Засгийн газар огцрохоосоо өмнөхөн МАН-ынхаа ажилгүй болсон Г.АМАРТҮВШИНД нэгэн шинэ компани байгуулж өгсөн нь “ЭРЧИСТ МОНГОЛ” ХХК. Түүний харьяанд 44 компани байдгийн дийлэнх нь ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарынх.  Г.Амартүвшин захирал удирдлага доороо 45 хүн ажиллуулдаг. Тэднийгээ цалинжуулахын тулд компанийнхаа ТУЗ-р 1,9 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, түүнийгээ 1,35 хувийн хүүтэйгээр “ХААН БАНК”-с зээлж авсан. Эрчим хүчний компаниудад шинэчлэл, хэмнэлт хийнэ гэж уулзах бүрдээ гэрээ байгуулдагч ЯГ ТОГ ТАСАРХАД ямар ч хариуцлага хүлээлгүй тансаг өрөөндөө телевизор хараад суудаг Г.АМАРТҮВШИН захирал "аахилахыг нь би аахилъя. Үүрэхийг нь чи үүр" гэдэг зальт үнэгний үлгэр шиг л аж төрж байна.

Харин үүнийгээ төлөхийн тулд 2025 оны 12 дугаар сард харьяа байгууллагуудаас 2 тэрбум 573 сая төгрөгийг “МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨР”, “ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР”, ХАТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ТӨЛБӨР гэх утгаар татан төвлөрүүлсэн байна.

Эрчим хүчний салбарт ямар нэг гэмтэл саатал, доголдол гарахад хариуцлагаас зугтдаг хэрнээ МӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЖ ХАЛААСЛАХДАА гаршсан нэгэн бололтой. Он солигдохоос өмнө болон саяхан гарсан цахилгааны саатал гэмтэлд “ЭРЧИСТ МОНГОЛ” ХХК-ийн захирал Г.АМАРТҮВШИН ганц ч удаа ам ангайгаагүй нь сонин. Ямбыг нь эдлэж, мөнгийг нь хумслаж байгаа юм бол ядаж хариуцлага үүрдэг байх нь удирдлага хүний наад захын жишээ шүү дээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.