ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХЫН ДАРГА НАР тансаг ширээ сандал авч ОФФИСОО ГОЁЖ байвал ТОГ тасарсан ч хамаагүй аж!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 37 мин

Буруу замаар будаа тээсэн эрчим хүчний салбарын АВЛИГАЧИН, ТЕНДЕРЧИН, НАМЧИН дарга нар буцахдаа шороо тээгээд “шоронгийн хаалга” татсаар байна.  Хэн нь төсвийн мөнгө, түмний татварыг ЗАВШИЖ ХӨЛЖИЖ БАЯЖСАН, хэн нь энгийн цагаанаараа хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж яваа гэдэг нь “тос усаараа ялгарна” гэгч нь болоод буй.

Авлигатай тэмцэх газраас ӨГӨӨШ ӨМХҮҮЛЭН хэргийг нь шалгаж буй эрчим хүчний салбарт ЭРЧИМ ЭМЧИЛГЭЭ хийгдэж байгаа. Байсгээд л тог тасарч, генератор нь гэмтдэг энэ салбарт НАМ ДАГАЖ ам тосдсон олон хүн бий. Түүний нэг нь “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Эрхэмзаяа гэгч. Тэрбээр 2020-2024 онд Баянзүрх дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан.

Энэ газрын дарга удирдлагууд ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ илтэд зөрчиж татвар төлөгчдийн 78 сая төгрөгөөр “ОФФИС ТАВИЛГА” авна хэмээн тендер зарлажээ. Улс нь тоггүй болж, станцуудынх нь тогоо хагарч, генератор гэмтэж Улаанбаатар хотод шөнөдөө -40 хэмийн хүйтэн хонож байхад “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ”-ын дарга нар ТАНСАГ ШИРЭЭ САНДАЛ, шкабаар өрөө тасалгаагаа гоёх гэж байгаа нь “АРИУН ЯВДАЛ” уу...

Засаг төр нь хэмнэ, гамна гээд хууль тогтоомж гаргаж нийтээр мөрдүүлж байхад иргэдийн халаасыг нимгэлж авсан ТОГНЫ МӨНГӨНӨӨСӨӨ өрөөгөө гоёж, оффисоо тохижуулах нь шударга ёсонд хэр нийцэх вэ, ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХЫН ДАРГА нар аа..!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.