Төсвийн мөнгө уйлдаггүй, харин татвар төлөгчид л уйлдаг. Төсвийн мөнгийг ҮРДЭГ дарга нар инээгээд л хэрэггүй зүйлд гарын үсгээ зурдаг. Үүний нэг жишээ нь Хүннү хотын бүрэн эрхт төлөөлөгч М.БАТБАЯР юм. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр хотоос хэрэгжүүлж буй “ХҮННҮ ХОТ” гэх төсөлд Засгийн газраас БҮРЭН ЭРХ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ажиллаж байгаа тэрбээр 1,4 тэрбум төгрөгөөр “гараа угаажээ”.
Тодруулбал, Засгийн газраас төсвийн бүх шатны байгууллагуудыг хэрэгцээгүй зүйлд мөнгө зарлагадахгүй байж, төсвөө хэмнэж, бүсээ чангалахыг сануулсаар атал М.БАТБАЯР БЭТ засгийнхаа тогтоолыг илтэд зөрчиж, төсвийн мөнгөөр ийн тогложээ.
БАРИМТ: 2025 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Хүннү хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бүрэн эрхт төлөөлөгч М.БАТБАЯР нь А/31 тоот “зардал гаргах тухай” захирамжаар “Хүннү хотын үзэл баримтлалтын баримт бичиг боловсруулах” олон улсын уралдаант шалгаруулалтад шаардлагатай төсөв гэсэн утгаар 1 тэрбум 450 сая төгрөгийг зарлагадсан байна.
Ингэхдээ олон улсын тэмцээний шагналын санд 1 тэрбум 400 саяыг, бусад холбогдох зардалд 50 саяыг зарцуулахаар тусгасан байна. Тус тэмцээнд түрүүлсэн БНФУ-ын баг нэгдүгээр байранд орж 600 сая, БНХАУ-ын баг 2-р байрт шалгарч 400 сая, Австрали улсын баг 3-р байрт шалгарч 200 сая, Монгол булс, БНХАУ-ын хамтарсан баг 4-р байрт шалгарч 100 сая, БНХАУ, Сингапур улс, БН Финланд улсуудын хамтарсан баг 5-р байрт орж 100 саяыг тус тус авчээ.
Ямартай ч олон улсын баг оролцсон тэмцээн зохион байгуулсан нь үнэн аж. Харин яг тэдний санаанаас авч бодлогын баримт бичиг, үзэл баримтлалалаа гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Монгол улс 2020 онд “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болсноо мөн л олон улсад сурталчилсан. Гол зорилго нь бичиг цаас үйлдвэрлэх бус харин цахимаар, техник технологийн дэвшил ашигладаг болохоор дээр дооргүй шийдсэн. Гэтэл яагаад ЦААС ҮЙЛДВЭРЛЭХ ТЭМЦЭЭН зохион байгуулж, нийтийн мөнгийг ХАЙР ГАМГҮЙ ҮРЭН ТАРАН ХИЙНЭ ВЭ гэдэг нь анхаарал татаж байна.
Холбоотой мэдээ
-
7 цаг 44 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Өчигдөр 15 цаг 40 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
2026-01-31