Засгийн газраас ТӨСВӨӨ ХЭМНЭЖ, бүсээ чангал гэсэн хэмнэлтийн хатуу зарчим баримтлаж буй. Угаас төрийн хэмнэлтийн тухай хууль ч өнөөдөр хүчин төгөлдөр буй. Гэтэл Орхон аймгийн удирдлагууд ХУУЛЬ ЗӨРЧИЖ, Засгийн газрын бодлогыг сөрж орон нутгийн төсвсийн 355 сая 400 мянган төгрөгөөр “0” гүйлттэй, шинэхэн ЛАНД-300 автомашин авч унах тендер зарлажжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. 13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно гэж заасан байдаг.
Гэтэл Орхон аймгийн Засаг дарга Б.ЗОРИГТБАЯР орон нутгийн төсвийн мөнгөөрөө нутгийн иргэддээ ч мэдэгдэлгүй, санал авалгүйгээр аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдийн дарга Б.Мөнхбатад “ШИНЭ ЖИЙП” авч өгч бэлэг барих гэж байна.
Наанаа аймгийн ИТХ-ын ажлын албанд гэсэн шошготой ч цаанаа Б.МӨНХБАТ даргын бөгсийг баярлуулж, хонгыг амраах зөөлөн суудалтай орчин цагийн шинэ машин авч өгөх байгаа нь энэ аж. Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёрхон сумтай. ИТХ-ын дарга нь хорвоо туулах гэж байгаа биш ШИНЭ ЖИЙПЭЭР яах гэсэн юм бол.
-
5 цаг 14 мин
-
6 цаг 4 мин
-
Уржигдар 15 цаг 44 мин
-
2026-01-31
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин