Сүхбаатар аймгийн АВЛИГАЧ дарга нар ард түмнийхээ 200 саяар АСАР авах гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 55 мин

Муу нэрийг хусавч арилдаггүй гэдэг. Алс зүүн хязгаар Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар хоригдож, аргамжигдсан нь байсан нь үнэн. Хэргийг одоо ч шалгаж байгаа. Эрх мэдэлд очиж, дур зоргоор авирласан тэдгээр дарга нар дээр ХУУЛЬ ӨӨРӨӨ очсон ч нөхдүүд юм ойлгоогүй л бололтой.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн дарга нар татвар төлөгчдийн 200 сая төгрөгөөр АСАР авах тендерийг 2026 оны 02 дугаар сарын 04-нд зарлажээ. Аймаг оронд нь хийх ажил, шийдэх зүйл элбэг байхад АСАР авах ямар шаардлага байна вэ. Ганга нуур нь ширгэж, газар нутаг нь шатаад байхад анхаарал хандуулдаггүй хэрнээ өөр аймгийн дарга нартай нийлж ТӨСВИЙН МӨНГӨӨР ХООЛОНД ордог Сүхбаатар аймгийн Тамгын газрын дарга, Авлигач удирдлагуудад анхааруулга өгөхгүй бол ядарсан иргэдийнхээ хөлс хүчээ шавхаж цуглуулсан ТАТВАРЫН МӨНГИЙГ тэд 2028 оны сонгуулийн рекламанд ашиглах АСАР зэрэгт зарцуулж байгаа нь харамсалтай.

Засгийн газраас уг нь энэ мэт худалдан авалтуудыг ХОРИГЛОЧИХСОН байхад хууль дүрмээ зөрчиж худалдан авалтын сонгон шалгаруулалт зарласныг юу гэж ойлгох вэ...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.