Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Говь” –ийн НООЛУУРАН ОРООЛТ, “Golden Gobi” ШОКАЛАД, Малайз тавилга авч ЗАСГИЙН ТОГТООЛ зөрчжээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 46 мин

Өнгөрсөн оны төгөсгөлд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд хаалгаа бариулж, дансаа хаалгасан. Гэтэл төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр гулгижээ.  Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Тамгын газрын дарга Ж.Тамир нар “Говь” брэндийн ноолууран ороолт, “Golden Gobi” шоколад тэргүүнийг их хэмжээгээр бөөндөж авчээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Тамир нь “Говь” ХХК-ийн бүртгэлийн газрын захирал Д.Содгэрэлтэй 2025 оны 12 дугаар сарын 10-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус бүр нь 168 мянган төгрөгийн үнэтэй “Говь” брэндийн ноосон ороолт, бэлгийн хайрцаг 20 ширхэгийг авсан бол “Есөн-Од” ХХК-ийн захирал П.Болдтой 2025 оны 12 дугаар сарын 09-нд гэрээ байгуулж 100 ширхэгтэй “Golden Gobi нүүдэлчин шоколадны набор, эсгий ууттай набор мөн 100 ширхэгийг авсан байна.

Мөн 2025 оны 12 дугаар сарын 08-нд “БСБ ОФФИС МЕБЕЛЬ” ХХК-ийн БСБ МИШЭЭЛ ОФФИС МЕБЕЛИЙН ДЭЛГҮҮРИЙН ДАРГА Б.БАЯРМАГНАЙТАЙ худалдах, худалдан авах гэрээ хийж Малайзын брэндийн ОУ-ын чанарын шаардлага хангасан ширээ сандал худалдан авчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.