Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 7 мин

Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, компанийн засаглалыг сайжруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болголоо.

Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг хянах, хэмнэх, төлбөрөө хялбараар зохицуулах боломжийг бүрдүүлж ажиллахыг даалгалаа.

Мөн эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хэвийн давах хүрээнд;

  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах,
  • Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлэх “Зэс оюу” станцыг наймдугаар сараас өмнө ашиглалтад оруулах;
  • Эрчим хүчний системийн оргил ачааллын үед үүсэх чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.