АВТОСБУСНЫ маршрут зохиодог Г.БИЛГҮҮН дарга “гуя дагаж хүзүү” гэгчээр ХУУЛЬ ЗӨРЧИЖ 10 МАШИН авчээ!!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 22 мин

Нийслэлийн төсвийн ХУЛГАЙГ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хяналтын сонсголоор шийдэх гэж байна. Хотын өмнөх удирдлагуудын хийж хэрэгжүүлсэн төсөл, үрж зарцуулсан төсвийн үнэн мөнийг шалгаж байна.  Үүнд нийтийн тээврийн салбар ч хамаарна. Хотын нийтийн тээврий бодлогынхон “ГУЯ ДАГАЖ ХҮЗҮҮ” гэгчийн үлгэр л болж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбар үйл ажиллагаа явуулж байгаа 16 компанид татаас нэрийдлээр мөнгө шилжүүлэх явцдаа  байгууллагын хэрэгцээнд ашиглана гээд 10 ширхэг автомашиныг 1,5 тэрбумаар худалдан авчээ.

Тодруулбал, Нийтийн тээврийн бодлогын газрын 10 автомашины парк шинэчлэлт гэсэн утгаар “Киамоторс Монгол” ХХК-руу 1,5 тэрбум төгрөгийг 2026 оны 05 дугаар сард шилжүүлжээ.  Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэснийг зөрчиж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.