МИАТ-ын захирал Т.ТЭЛМЭН төсвийн мөнгөөр хувьдаа ТАБЛЕТ АВСАН уу...
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 5 мин

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглал, төсвийн зарцуулалтыг хязгаарлаж, дарга нарын тансаглалыг хазаарлаж байгаа. Харин МИАТ-ын шинэ захирал Т.Тэлмэнгийн дураараа дургиж, төсвийн хөрөнгийг хувьдаа ЗАВШИЖ БАЙГАА үйлдлийг анзаарсангүй бололтой.

Тодруулбал, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн нь 2026 оны 06 дугаар сарын 02-нд Хулан Батсүх гэдэг хувь иргэнээс “SURFACE PRO 11” загварын таблетыг 5 сая 400 мянган төгрөгөөр худалдан авчээ.

Төрд хулгай, залилан гэж байх ёсгүй. Хулгайд ч том, жижиг гэж байдаггүй. Төрийн өмчит компанийн захирал байгууллагынхаа төсвөөс элдэв зүйл худалдан авахыг Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хатуу хориглосон. Хэрэв худалдаж авна гэвэо заавал жилийн төлөвлөгөөнд тусгаж, ТУЗ-ийн гишүүдээр батлуулах ёстой. Гэвч дээрх худалдан авалтыг зөвшөөрсөн ямар нэг тогтоол шийдвэр байхгүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.