Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажлуудад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа.
Тодруулбал, Улаанбаатар хотод нийт 17 байршилд 170,529 ам метр талбайн явган хүний зам засвар, тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд өнгөрсөн онд таван байршлын 47,819 ам метр талбайн ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулсан.
Харин энэ онд 12 байршилд нийт 122,710 ам метр явган хүний зам талбайг шинэчлэх ажил хийгдэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 82,828 ам метр талбайг шинэчлэх ажил 68 хувьтай үргэлжилж байна.
Явган хүний зам талбайн тохижилтын ажил Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл, Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ ХХК-ийн уулзвар хүртэл замын урд, хойд хэсэгт, АПУ ХХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын мөн урд, хойд хэсэгт, Маршалын гүүрнээс Централ таурын уулзвар хүртэл замын баруун талаар тус тус хийгдэж байна.
Газрын дарга М.Говьсайхан хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг яаралтай арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг гүйцэтгэгч компани болон холбогдох инженерүүдэд үүрэг болголоо.


\


-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Өчигдөр 15 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 14 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 06 мин
-
Өчигдөр 15 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин