Цахим Сэлэнгэ сургалт ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа
“Цахим Сэлэнгэ” сургалтын хүрээнд төрийн албан хаагчид болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан цахим хөгжил, шинэ технологийн хэрэглээг таниулах цуврал сургалтууд зохион байгуулагдлаа.
Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар Зөвшөөрлийн системийн үйл ажиллагаа, хэрэглээ, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Мэдэгдээд эхэл” арга хэмжээний талаар мэдээлэл өгч, төрийн үйлчилгээний үйл явцыг хялбаршуулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах, иргэн, аж ахуйн нэгжид учирч буй хүнд суртлыг бууруулах чиглэлээр мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв.
Харин ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Бүтээлч хиймэл оюун”, “Хиймэл оюуныг өөрийн хэрэгцээнд тулгуурлан сургах, даалгавар гүйцэтгүүлэх” сургалтаар хиймэл оюуны технологийн боломж, хэрэглээ, түүнийг суралцах үйл явц болон өдөр тутмын амьдралдаа үр бүтээлтэй ашиглах арга барилыг танилцууллаа. Ингэснээр сурагчид хиймэл оюуныг зөв зохистой ашиглах, өөрийн хэрэгцээнд нийцүүлэн мэдээлэл боловсруулах, бүтээлчээр сэтгэх, асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх анхан шатны мэдлэг, чадвараа хөгжүүлэх боломж бүрдэж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 52 мин
-
Өчигдөр 11 цаг 49 мин
-
Өчигдөр 11 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
2026-11-20
-
2026-11-17