АЖИЛ ХАЙГЧ, АЖИЛ ОЛГОГЧДЫГ ХОЛБОХ “JOB CENTER” ТӨВ СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Сэлэнгэ аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил хайгч иргэд болон ажил олгогчдыг холбох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой “JOB CENTER” хөдөлмөр эрхлэлтийн төвийн нээлт боллоо.
Тус төв үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 41 иргэнийг байнгын ажлын байранд, 8 иргэнийг цагийн ажилд, 3 иргэнийг улирлын чанартай ажилд тус тус зуучлан ажиллажээ. Мөн 27 ажил олгогчоос ирүүлсэн ажиллах хүчний захиалгыг 100 хувь биелүүлж, ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээг ханган, иргэдийг ажлын байраар хангахад бодитой хувь нэмэр оруулж байна.
“JOB CENTER” нь хүүхдээ асарч буй ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгойлон анхаарч, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх юм.
Иргэд тус төвөөр үйлчлүүлснээр:
* Хөдөлмөрийн ур чадварын үнэлгээ хийлгэх;
* Ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө, мэдээлэл авах;
* Өөрийн ур чадвар, боломжид нийцсэн ажлын байранд зуучлуулах;
* Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээний талаарх мэдээлэл авах боломжтой.
Сэлэнгэ аймгийн “JOB CENTER” хөдөлмөр эрхлэлтийн төв нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлан иргэдэд үйлчилж байна.
Тус төв ашиглалтад орсноор ажил хайгч иргэд, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэн бүрд тохирсон ажлын байрыг олоход дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 52 мин
-
Өчигдөр 11 цаг 49 мин
-
Өчигдөр 11 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
2026-11-20
-
2026-11-17