ТЕНДЕР: COP17-ийн үеэр ашиглах хувцас, хэрэглэл 150 сая төгрөг
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 1 мин

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд СОР17-ын арын албаны ажилчдын хувцаст 150 сая төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, богино ханцуйтай цамц, малгай, хантааз зэрэг 1600 ширхэг хувцас авахаар төлөвлөн энэхүү тендерийг зарласан байна. 

Эдгээр хувцас нь бага хурлын өнгө төрхөд нийцсэн, мэргэжлийн цэвэр цэмцгэр дүр төрхийг бүрдүүлэхийн зэрэгцээ удаан хугацаанд өмсөхөд тав тухтай, эдэлгээ сайтай байх зэрэг шаардлага тавьсан ажээ.

Сонирхуулахад, СОР17 хуралд 250 тэрбум төгрөг зарцуулж, 150-170 тэрбум төгрөг олно гэж БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээлсэн. Одоогийн байдлаар гадаад болон дотоод хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын хандиваар 15 орчим тэрбум төгрөг босгожээ.

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17” энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.