Төрийн хэмнэлтийн тухай хуулиар сайд, гишүүд дарга нарын албан томилолтыг төрийн байгууллагаас гаргахыг хориглосон байдаг. Гэтэл МАН, АН, ХҮН гэлтгүй гишүүд гадаад руу аялах тийзний мөнгөө Төрийн өмчит компаниудаас гаргуулдаг зүй бус үйлдэл хэзээний тогтчихсон. Ардчилсан намынхан төрийн өмчит компаниудын засаглал муу, өрөнд орж, өтөнд баригдлаа хэмээн нэгэн дуугар орилж шүүмжилдэг.
Тэгсэн атлаа гадаад айлчлал, томилолтын зардлаа өнөөх муу нэртэй, луу данстай ТӨХК-иудаас гаргуулдаг нь шударга ёсонд үл нийцнэ. Тодруулбал, Монгол Улсын Их хурлын гишүүн Г.Ганбаататар, түүний зөвлөх Ө.Ганболд нарын зардлыг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төсвөөс гаргуулжээ. Тэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Тэргүүн шадар сайд Ж.Энхбаярын “Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форум 2026” (SPEIF-2026) оролцох айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, юм үзэж нүд тайлан, төсвийн мөнгөөр 9 хоног зугаалж байгаад ирсэн байна.
Тэдгээрт томилолт бичиж өгч, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан этгээд нь “Иргэний нисэхийн Үндэсний төв” ТӨХХК-ийн Ерөнхий инженер П.Ганболд гэгч эрхэм аж.
Холбоотой мэдээ
-
5 цаг 43 мин
-
Өчигдөр 18 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 15 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 00 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 18 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 16 цаг 22 мин