ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ ХҮРГЭГДЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
49 мин

1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, энх тайвны төлөө хүчин зүтгэж явсан ахмад дайчны үр хүүхдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн илгээлт хүргүүлснийг хүндэтгэн гардууллаа.

Илгээлтээр ахмад дайчны Чөлөөлөх дайнд оролцсоныг нотлох архивын баримт бичиг болон “Бид ялав” медалийг үр хүүхдэд нь гардуулсан нь түүхийн үнэнийг үеэс үед өвлүүлэн гэрчилсэн үйл явдал боллоо. 1945 оны чөлөөлөх дайнд манай 46.000 орчим цэрэг дайчид оролцож, дэлхийн II дайныг төгсгөхөд чухал хувь нэмрийг оруулсан юм. Баатруудын алдар гавьяа үеийн үед мөнхөд дурсагдах болтугай!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.