Д.СҮНЖИД даргатай ХЭҮК-ийнхэн хотын ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗОЧИД БУУДЛУУДЫН вип өрөө түрээслэхэд ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮРЖ сурчээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
19 мин

Хүний эрхийн байгууллагаас жил бүр “ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН” гэгчийг гаргадаг. Гэвч тэр тайланд манай төрийн томчууд, шийдвэр гаргагчид түй ч анхаардаггүй. Эрх биш чуулганаар хэлэлцсэн болоод өнгөрөөдөг. Атал тайлан дунд сэтгэл сэрдхийлгэм гэмт хэрэг, хүн бүр, эцэг эх бүр анхаармаар өчнөөн асуудал нуугдаж байдаг.

Нэгэнт гишүүд, сайд дарга нар нь тоодоггүй учраас ХЭҮК-ийнхон ч бүүр сүүлдээ тоохоо байсан. Тэд төсвийн мөнгөөр наадан наргиж, гараа угааж, Улаанбаатарын хамаг л үнэтэй ЗОЧИД БУУДЛУУДЫН ВИП ӨРӨӨНҮҮДИЙГ өдрөөр нь түрээслэн авч, хэлэлцүүлэг нэрийн доор слайд танилцуулаад дуусдаг. Эл газрын ажилчид нь ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ бус харин хүний эрхийг ноцтой зөрчдөг байгууллага гэдгийг өнгөрсөн хаврын хэвлэлтэй холбоотой үйл ажиллагаагаас харагдана. Мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчийг хамгаалахын оронд ХОРИХ, ТОРГОХ ТУХАЙ шийдвэр гаргадаг байгууллага болтлоо өгөршиж муудсан байдаг.

БАРИМТ: 2026 оны 05 дугаар сард “МАКСХОТЕЛС” ХХК-той хүлээн авалт болон хурлын гэрээ байгуулж 8 сая төгрөг зарлагадсан.

БАРИМТ: 2026 оны 05 дугаар сарын 11-нд “Блюскай эйжиа” ХХК-тай хүлээн авалтын захиалгын гэрээ байгуулж 6 сая 30 мянган төгрөг зарлагадсан.

БАРИМТ: 2026 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авалт болон хурлын гэрээ гэгчийг байгуулж 15 сая төгрөгрийг “Жуулчин” зочид буудлын Гранд боллрүүм танхимыг түрээслэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.