Д.Батлут сайд Орхон аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярт оролцож байна
Батхуяг
Үйл явдал
/
45 мин

Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд, намын хорооны үе үеийн удирдлага, ахмад зүтгэлтнүүд, намын гишүүд болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

Түүхт ойн баярыг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг баярын хурлын үеэр уламжиллаа. Мөн Орхон аймгийн Монгол Ардын Намын хороог үүсгэн байгуулж, бэхжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт манлайлан ажилласан үе үеийн удирдлагууддаа хүндэтгэл үзүүлж, тэдний оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн улс, орон нутаг, салбарынхаа хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан ахмад зүтгэлтэн, гавьяат үйлстнүүдэд төрийн дээд одон, медаль гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.

Хагас зуун жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн гишүүд, ахмадуудын хөдөлмөр зүтгэл, оролцоог эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлсэн нь ойн баярын хурлын онцлох үйл явдал байв. 1976 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр 300 гаруй гишүүд оролцсон бүх нийтийн хурлаар Эрдэнэт хотын намын хороог байгуулж, 31 хүний бүрэлдэхүүнтэй намын хороо, гурван хүний бүрэлдэхүүнтэй шалган байцаах комиссыг сонгосон нь Эрдэнэт хотын Намын байгууллагын 50 жилийн түүхийн эхлэл байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.