УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр/2026.09.18/ "Төсвийн бодлого- Бизнесийн орчин" нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Монгол Улсын төсвийн бодлого, орлого, зарлагын бүтэц, төсвийн тэлэлт, бизнесийн орчинд үзүүлсэн нөлөөлөл, 2027 оны төсвийн төсөл хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, макро эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх талаар хөндлөө. Энэ үеэр АН-ын ЕНБД С.БАЯРЦОГТ дараах байр суурийг илэрхийллээ.
Мэргэжлийн байгууллагууд нь Засгийн газартаа тус болж зарчмын байр сууриа хамгаалаач ээ. Монголбанк хатуу байр суурь гарга. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхнөөс би юу хүсэж байна вэ гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэд хэдэн заалтыг хүчингүй болгоно гээд оруулаад ирсэн байхад “бид нар ийм дүгнэлт хийсэн” гээд суугаад байвал та нар хэн ч биш болно. Хоёр асуудал дээр та нар хатуу зогсох ёстой.
Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй. Хоёрдугаарт, Төсвийн хүрээний мэдэгдэлд багтааж төсвөө өргөн барь, зарчмын хоёр шаардлага ш дээ.
Мэргэжлийн байгууллага нь зогсоохгүй бол УИХ-ын гишүүдийн хэлж байгааг хоёр намын улстөржилт гэж тайлбарлаад зөвхөн нийт иргэдэд таалагдаж байгаа гэрэл гэгээтэй зүйлийг яриад явна. Монголбанк дүгнэлт гаргах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн цалин, амьжиргааны доод түвшинг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн цалин заавал нэмэгддэг. Хувийн хэвшлийн цалин нэмэгдэхэд хоёр зүйл болно. Хувийн хэвшил цомхотгол хийнэ эсвэл зардлаа нэмэгдүүлнэ. Зардлаа нэмэгдүүлэхээр үйлдвэрлэл багасна, эдийн засгийн өсөлт буурна.
Ийм эффект гарна гэдгийг анхааруулмаар байгаа юм. Өөрсдийгөө хамгаалсан жижиг, жижиг тайлбар хийгээд явбал цаашаа яваад байна. Одоо энэ Засгийн газарт ухаарах боломж байхгүй байна. Олонхи болж чадахгүй, огцорч ч магадгүй нөхцөлд маш их хэмжээний юм амална. Манай Засгийн газрууд ойрхон солигдож байгаагийн суурь шалтгаан нь төсвөө дандаа тэлээд байгаа. Бид нар ийм сайн юм хийх гэж байтал огцорсон гэдэг. Үүнд мэргэжлийн байгууллагууд дуу хоолойгоо сайн илэрхийлж байхгүй бол хоноцын сэтгэлээр хандаж байгаа улстөрчдийн хувьд үүнийг хэлэхгүй. Хариуцлага хэн ч хүлээхгүй.
-
4 цаг 27 мин
-
6 цаг 58 мин
-
10 цаг 22 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 59 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 59 мин