Тэрбээр “Энэ зун өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажиллаа. Нийт 573 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс одоогоор 83 хувийн гүйцэтгэлтэй байна. Өчигдөр халаалтын буюу галлагааны улирал эхэлсэн. Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн мидлинг сайжруулсан түлшийг түлнэ. Улаанбаатар хотын зүгээс 446 цэгт дараах түлшийг борлуулах юм. Түлшний түгээлтийг цэгүүдэд жигд байдлаар хийх шаардлагатай. Өнгөрсөн жил зарим цэгүүд түлшгүй байх асуудал гарсан. Мөн үйлдвэрлэлийн горим стандартыг хангаж сайжруулсан түлшийг 25 килограммаар нь бариулна. Шөнийн турш 200 машин түлш түгээж ажиллахаар төлөвлөөд байна. Энэ өвөл 5000 айл хийн зуухад шилжсэн. Хэрэв хийн зуун маань амжилттай байвал 2027-2028 онд тоог нэмнэ. Манай хотод 273 уурын зуух бий. Эдгээр уурын зуух агаарын бохирдлын 12 хувийг эзэлдэг. 273 уурын зуухын наймыг хийн зуух руу шилжүүлсэн. Ингэснээр агаарын бохирдлыг 5.6 хувиар бууруулах боломжтой. Түүнчлэн 50 мянган айлыг дулаанаар хангах бүрэн чадалтай дулааны цахилгаан станц-5-ыг барьж байна. Энэхүү дулааны цахилгаан станц 2028 онд ашиглалтад орно. Мөн Дамбадаржаа дулааны цахилгаан станцын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг станцыг нь 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эдгээр дулааны цахилгаан станцуудын нийт төсвийн 20 хувь нь улсын төсвөөс гарч байгаа. Үлдсэн хувь нь төр, хувийн хэвшлийн түншлэл дээр хийгдэж байна. 2030 он гэхэд ачааллыг 71 хувь болгон бууруулах боломжтой боллоо.
-
4 цаг 30 мин
-
7 цаг 1 мин
-
10 цаг 25 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 59 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 59 мин