Монголчуудын хүсэн хүлээдэг Үндэсний номын баяр энэ жил 40 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Харин энэ жилийн онцлог нь номын баяр төв талбайд хэдхэн өдөр үргэлжлээд дуусах бус, ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдүүдийн оролцоотойгоор үргэлжилж буй явдал юм.
Энэ санаачилгын эхлэл өнгөрсөн хавар тавигджээ. Тодруулбал, “Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ өөрийн хөрөнгө болон хандив, дэмжлэгээр нийслэлийн 89 ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн уншлагын орчин бүрдүүлж, Үндэсний номын баярыг сургуулиудад зэрэг зохион байгуулсан байна. Харин 2026–2027 оны хичээлийн жилд энэ хүрээ улам өргөжиж, өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн 331 сургууль “Багштайгаа ангиараа уншъя” үндэсний хөтөлбөр болон “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөнд нэгдээд байна. Сургуулиуд дахь номын баярын гол ялгаа нь хүүхэд зөвхөн ном худалдаж авах, үзэсгэлэн үзэх биш, өөрөө үйл ажиллагааны оролцогч болж байгаад оршино. Хүүхдүүд багштайгаа ангиараа ном уншиж, уншсан зүйлээ ярилцан, бичиж, зурж, бүтээл болгон илэрхийлж, найз нөхөд болон эцэг эхтэйгээ хуваалцаж байна. Мөн анги, сургуулийн хэмжээнд хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн, номын баяр болон бусад бүтээлч арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.
Ахлах ангийн “Динза элч” сурагчид ч хөдөлгөөний идэвхтэй оролцогч болжээ. Тэд сургуулийнхаа номын баяр, үзэсгэлэнг зохион байгуулах, медиа баг ажиллуулах, бусад ангийн сурагчдыг оролцуулах, дүү нартаа туслах зэрэг ажлыг өөрсдөө хариуцан ажиллаж байна.
Ингэснээр ном уншихыг нэг удаагийн баяр, арга хэмжээний хүрээнд бус, сургуулийн өдөр тутмын орчинд хэвшүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, унших, ойлгох, ярилцах, бүтээх, хуваалцах дарааллыг хүүхдийн тогтмол дадал болгох зорилготой аж.
Үндэсний номын баяр ийнхүү номын худалдаа, үзэсгэлэнгээс гадна хүүхдүүдийн өөрсдийн оролцоонд тулгуурласан уншлагын хөдөлгөөн болон сургуулиудад өргөжиж байна.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
-
4 цаг 27 мин
-
6 цаг 58 мин
-
10 цаг 22 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 59 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 12 цаг 59 мин