Тэтгэвэр нэмбэл ИНФЛЯЦ ӨСНӨ гэдэг буруу ойлголтыг ТОЛГОЙНООСОО АВЧ ХАЯ гэж Б.ПҮРЭВДОРЖ гишүүн зөвлөж
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 36 мин

Төсвийн байнгын хорооны хуралдаан өрнөж байна. Хурлын үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ахмадуудын тэтгэврийн талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн дөрвөн суманд ажиллалаа. Сумын ахмадууд төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж, ахмадын тэтгэврийг нэмэх асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт тавьсан. 2022 оноос хойш төсөв батлах бүрд, төсвийн тодотгол болгоноор ахмадуудын тэтгэврийг нэмэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг.  Ахмадууд маань XX, XXI зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан. 

Төсвийн тодотголоор ахмадын тэтгэврийг нэмснээр хоёр сарын дараа инфляцын түвшин 0.1-0.2 хувиар өснө гэсэн тооцоо гарсан. Тиймээс ахмадын тэтгэврийг нэмснээр инфляц өснө гэх буруу ойлголтоо авч хаях хэрэгтэй.

Тэтгэврийг 11-р сарын 1-нд нэмнэ гэж шийдвэр гаргасан. Гэтэл энэ хугацаанд ерөнхийлөгч хориг тавьж магадгүй. Мөн төрийн мэдээллийн сэтгүүлд хэвлэх ёстой. Хугацаа алдах магадлал өндөр байна. Тиймээс төсвийн тодотголыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна" хэмээн мэдээллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.