Азийн наадмаас С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 34 мин

“Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд өчигдөр  18 улсын 18 тамирчин гурван гараанд хуваагдан өрсөлдлөө.

Тус төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа. 

Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж буй. Тэрбээр Азийн чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан тул гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гарсан юм. Эхний гурван байрын барианд орсон хугацааг жагсааж байна. Үүнд:

  • Алт: Алексей Луценко 🇰🇿 41:24.05
  • Мөнгө: Имамура Шүнсүкэ 🇯🇵 42:58.04
  • Хүрэл: С.Жамбалжамц 🇲🇳 42:58.06 минутад тус, тус барианд оржээ. 

Казахстаны тамирчин Алексей Луценко нь Дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга бол Японы Имамура Шүнсүкэ нь “Ханжоу–2022” Азийн наадмын аварга юм.

Эх сурвалж. Монголын үндэсний олимпын хороо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.