Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.МАНДУУЛ орон нутгийн сонгуульд ялалт байгуулахдаа “МАНДУУЛЪЯ” гээд гарч ирсэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Н.Мандуул даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн А/01 тоот “2026 оныг Инновац- Ногоон хөгжлийг дэмжих жил” зарлах болгох захирамжийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 1-24 хороонд тус бүр нэг буюу нийт 24 ширхэг “УХААЛАГ ХОГИЙН САВ” хийлгэх тендер зарлаж, дүүргийн төвийн хорооддоо суурилуулжээ. Гэвч дүүргийн даргаасаа ухаалаг хогийн сав ажиллахгүй, оршин суугчид нь ил задгай хог хаясаар байгаа нь энэ юм.
24 ширхэг УХААЛАГ ХОГИЙН САВЫГ дүүргийн төсвийн 1 тэрбум 500 сая төгрөгөөр худалдан авахаар болсон. Дээрх төсвийг 24 хогийн сав тус бүрд хуваахад нэг ширхэг нь 62 сая 500 мянган төгрөгийн үнэтэй болж байна.
Чингэлтэйчүүдэд УХААЛАГ ХОГИЙН САВ авах шийдвэр гаргадаг УХААНГҮЙ дарга хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирнэ. Хогийн савнаас илүү нохой муур устгах, төвийн хорооны хуучин байрнуудынхаа өнгө үзэмжийг засах, эмнэлэг, сургууль, цэцэрэлэгийн хүрэлцээг шийдэх гээд иргэдийн амьдралд бодит өөрчлөлт оруулах олон чухал асуудал шилээ дараад, шийдлээ хүлээгээд байж байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 39 мин
-
Уржигдар 16 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин