П.БАТЧИМЭГ гишүүн Монгол улсад албан ажлаар ирсэн Швейцарынтөлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 13 мин

УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн даргын хувиар Монгол банкны урилгаар манай улсад айлчилж буй “Швейцарын хариуцлагатай алтны холбоо”/Swiss Better Gold Association, SBGA/ болон “Аргор Хераеус үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр”-ийн холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатар хамт оролцов.

Монголбанк, Швейцарын Алтны Холбоо, Швейцарын алт цэвэршүүлэх Argour Heraus SA компанийн гурван талт Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол улсаас хариуцлагатайгаар олборлосон алтыг олон улсын үнэт эдлэл хийдэг байгууллагуудад нийлүүлэх төслийг 2025 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж, 2026 онд манай улсын 5 уурхайн алтыг гадаад зах зээлд амжилттай нийлүүлсэн байна. Үүний үр дүнд манай улсын алтны салбар олон улсад танигдах эхлэл тавигджээ. Мөн энэхүү төслийн хүрээнд Монгол, Швейцарын худалдаа, эдийн засгийн түншлэл гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.