Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр өнөөдөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баян-Өлгий, Ховд, Завханы хойд сумд, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6+11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +18+23 градус, бусад нутгаар +11+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +9+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +8+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. +7+9 градус дулаан байна.
5 цагт Улаанбаатар: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
1 цаг 1 мин
-
17 цаг 33 мин
-
21 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 25 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 31 мин