Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев улсынхаа нэр алдрыг оюуны спортод мандуулсан тамирчидаа шагнажээ. Дэлхийн шатрын 46-р олимпиадад Алтан медаль зүүсэн Узбекистаны эрэгтэй шигшээ багийн 5 гишүүн Нодирбек Абдусатторов, Жавохир Синдаров, Нодирбек Якуббоев, Шамсиддин Вохидов, Мухиддин Мадаминов нар тус бүр: 200,000 ам.доллар, Орон сууц, Volkswagen Teramont Pro автомашин гардуулсан бол Жавохир Синдаров — “Fidokorona xizmatlari uchun” одо, Нодирбек Абдусатторов, Нодирбек Якуббоев, Шамсиддин Вохидов — “Бүгд Найрамдах Узбекистан Улсын гавьяат тамирчин” цол, Мухиддин Мадаминов — “O‘zbekiston iftixori” буюу “Узбекистаны бахархал” цол тус тус олгосон байна. Түүнчлэн
Шатрын эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчид Рустам Касымджанов болон Самандар Шермухаммадов нар тус бүр автомашинаар шагнуулж, “Бүгд Найрамдах Узбекистан Улсын гавьяат спортын дасгалжуулагч” цол шагнажээ. Түүнчлэн Дэлхийн Пара-шатрын гуравдугаар олимпиадын хүрэл медальт багийн тамирчид Кимсанбоев, Шаюсупов, Зайнидинов, Мамаражабов, Какишова нар тус бүр: 50,000 ам.доллар, Орон сууц, Автомашин олгохоос гадна амжилт гаргасан 5 тамирчин “Mardlik” буюу “Эр зориг” одонгоор шагнуулжээ.
Узбекистан улс дэлхийн шатрын олимпиадын аваргуудаа үнэхээр өндөр түвшинд үнэлж, төрийн зүгээс асар хүчтэй дэмжлэг үзүүлж байна.
Шатар бол зөвхөн медаль биш — улс орны бахархал, үндэсний амжилт гэдгийг Узбекистан харууллаа.
Ингэж хахтал нь урамшуулдаг төр засагтай газар түрүүлэхээс өөр яахын, амиа тавиад мостондоо хийгээд зүтгэхээс өөр сонголтгүй биддээ
Хэдэн жилийн өмнө улны баг байсан Узбекистан манай гаригийн шатрын төвүүдийн нэг болчлоо шөө
ч хоншоортой, ухаалаг эр юм даа
-
1 цаг 3 мин
-
17 цаг 35 мин
-
21 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 25 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 31 мин