УЛААНБААТАР МЕТРО төслийн санхүүжилтийг эцэлэн шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдлаа
Батхуяг
Үйл явдал
/
2026-10-01

Улаанбаатар метро” төслийг эрчимжүүлэх тусгай ажлын хэсэг анхдугаар хурлаа хийж, төслийн одоогийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцжээ. НТУГ-аас мэдээлснээр метро төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төрийн санхүүгийн баталгааны боломжит хувилбаруудыг судлах, тооцоо судалгаа хийх талаар талууд санал солилцсон байна.

Цаашид тусгай ажлын хэсэг нь зөвлөх үйлчилгээний баг болон мэргэжлийн байгууллага, багуудтай хамтран ажиллаж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нөхцөл, санхүүжилтийн шийдлүүдийг эцэслэн тодорхойлох аж. Ажлын хэсэгт Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, нийслэлийн холбогдох албан тушаалтнууд болон төслийн зөвлөх БНСУ-Jsy “Духуа инженеринг” компанийн төлөөлөл, “Улаанбаатар метро” төслийн захирал Б.Содбаатар нар багтжээ.

Тусгай ажлын хэсэг нь нийслэлийн нийтийн тээврийг олон төрөлт болгох, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд метроны барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төрийн санхүүгийн баталгааны хувилбаруудыг боловсруулах, хууль тогтоомжийн дагуу нөхцөлийг тодорхойлох болон нарийвчилсан зураг төслийг батлуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүрэгтэй байна.

зураг

 

Улаанбаатар хотод метрог барих бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/ төгрөг. Энэ онд нийслэлийн төсвөөс уг төслийн бүтээн байгуулалтын ажилд 110 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.  Толгойтоос Амгалан хүртэл явах метро нь 15 өртөөтэй, 19 километр урт замтай байна. Өртөө бүрийг дээрээс хайрцаглаж ухна. Өртөө хоорондын зай 800-1.7метр, хос туннель 30 километр урттай байна.

Төслийн хүрээнд нийт 19 цуваа галт тэргийг төлөвлөснөөс 16 нь байнгын үйлчилгээнд, 3 нь нөөцөд бэлэн байх бөгөөд нэг галт тэрэг ойролцоогоор 1,200 хүртэлх зорчигчийг нэг дор тээвэрлэх хүчин чадалтай. Галт тэрэгний хөдөлгөөний тогтмол хурд 36.5 км/цаг, дээд хурд нь 80 км/цаг байхаар ТЭЗҮ-д тусгажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
15
1
2
0
0
1
Сэтгэгдэл: (15)
Таны IP: (18.97.14.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.188.136) 2026-10-04 13:32:28
Мeтротой болвол мөн ч сайхнанаа
(66.181.182.173) 2026-10-04 01:04:18
мөнгө идэх аргаа зогсоо
(59.153.113.198) 2026-10-03 20:51:35
ямарч ашиггүй байхаа
(103.57.92.205) 2026-10-03 12:45:49
Хотын захиргаанаас сонгуулиар орж ирсэн баахан хөдөөний дарга нарыг зайлуул. Тэгээгүй цагт юу ч яриад хэрэггүй. Баахан мөнгө зувчуулаад л дуусна
Иргэн (202.126.89.220) 2026-10-03 11:51:21
Метрог хурдан бариачээ. Наад түгжрэлийг үүсгээд байгаа төмөр замаа трамвайн зам болгоод галт тэрэг хотын төвөөр явуулахаа болих хэрэгтэй. Тэгвэл төмөр зам дээгүүр давах гэж гүүр шинээр барих хэрэггүй болно. Трамвайн зам дээгүүр машин чөлөөтэй гарах боломжтой тул бөглөрөл шууд буурна.
(202.126.89.74) 2026-10-03 09:46:58
хурдан эхлээчээ..Метро л хотыг түгжрэхээс аврах гарц...
(49.0.156.20) 2026-10-03 09:40:59
Ирээдүйгээ бодсон ч метро барих хэрэгтэй Энэ төмөр замаар хурдны галт тэрэг явуулах хэрэгтэй гээд байгаа нөхдүүд ямарч метроны ойлголтгүй ,мэдлэгүй ,ирээдүйгээ харах хүсэлгүй нөхдүүд юм байна Хэн тэр төмөр замлуу чинь замаасаа хазайж очиж суух юм Ер мэдлэг хүрэхгүй юмандаа оролцоод хэрэггүй дээ
(103.229.121.137) 2026-10-02 23:29:19
Метро л уб-ыг түгжрэлээс салгана. Өөр гарц бхгүй ээ, Ажилдаа, сургууль цэцэрлэг рүү заавал машин унахаа болихоор түгжрэл аяндаа бхгүй болно. Дэлхийн бүх хөгжилтэй улс ингэж л шийдсэн бгаа. Амжилт хүсье
И (59.153.112.160) 2026-10-02 21:52:37
Болио !
(66.181.161.44) 2026-10-02 20:57:16
Naad balai moroodloo bolioch dee
Zochin (202.126.91.247) 2026-10-02 20:31:49
Mashin zamaach oligtoihon shig us togtohgui zasch chadahgui vaij yun metro.Baahan tatvariin munguur togloson yum bno.Bolij uzee.
Zochin (202.126.91.247) 2026-10-02 20:29:40
Metro hereggui .Hurdnii galt tereg l hamgiin zob shiidel.Batuuliin ued baahan hurdnii galt teregnii tolgoi oruulaad irsen baisan yasan be? Zaraad idchihsen uu?
Иргэн (202.126.90.164) 2026-10-02 20:22:01
зураг төслөө ч батлуулаагүй байгаа юм байна шдээ .
(64.119.18.52) 2026-10-02 19:53:18
Одоо наад мөнгө угаалтаа болио боль
Зочин (64.119.26.171) 2026-10-02 19:04:33
Метро хэрэггүй ээ. Төмөр замаа хуулахгүй. Хурдны галт тэрэг явуулна. Хуулаад зам барихад хэт нарийдна.