Монгол, Хятадын ОЛИМПИЙН ХОРООД спортын салбарт хамтран ажиллахаар болов
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Япон Улсын Нагояа хотноо 13 дахь өдрөө үргэлжилж буй Ази тивийн XX “Aйчи Нагояа 2026” наадмын үеэр МҮОХ болон БНХАУ-ын ҮОХ хооронд спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ОУОХ-ны ишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, БНХАУ-ын ҮОХ-ны Ерөнхийлөгч бөгөөд Спортын сайд Гао Жидан нар гарын үсэг зурав.

Уулзалтад МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Лос Анжелес-2028 Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч Я.Содбаатар, ЗГХА БТСГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгт нар оролцов.

Санамж бичгийн хүрээнд олимпын спортын хөгжлийг дэмжих, харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох, тамирчдын бэлтгэл сургуулилтыг сайжруулах, спортын шинжлэх ухаан, инновац, орчин үеийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн спортын барилга байгууламж, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр туршлага солилцох, спортын салбарын мэргэжилтэн, дасгалжуулагч, тамирчдын чадавхыг бэхжүүлэх, хамтарсан бэлтгэл сургуулилт, сургалт, семинар болон бусад арга хэмжээг зохион байгуулах боломжийг судлахаар тохиролцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.