Иргэд машиндаа БЕНЗИНГҮЙ, ходоодондоо хоолгүй байхад хурган дарга Г.БАТДОРЖ 200 саяар КОНТЕНТ хийжээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
51 мин

Төрийн мөнгө гэж байхгүй. Харин ядарсан иргэдийн зүдэрч байж төлж, төрдөө тушаасан ТАТВАРЫН МӨНГӨ гэж бий. Уг нь үүнийг иргэдийн идэх хоол, унах унааны бензинд зарцуулах ёстой авч МАН-ын хурган дарга нар ХУЛГАЙГААР контент хийх, реклам, шторкны видео эвлүүлэг хийлгэхэд зарцуулжээ.

БАРИМТ: Нийслэлийн Соёл урлагийн газар гэж хотын даргын реклам, пи-арыг төсвийн мөнгөөр хийдэг, буяны байгууллага шиг агентлаг бий. Үүний дарга нь МАН-ын оюутны холбооны Ерөнхийлөгч хийж намаасаа улстөрийн томилгоо авч Л.Оюун-Эрдэнийн Засгийн үед Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад ковидын хуулиар жийгдсэн Г.Батдорж гэгч нөхөр бий.

Тэрбээр 2026 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр “Соёл, аялал жуулчлалыг сурталчилах хошх хэмээ зохион байгуулах тухай” гэсэн А/17 тоот тушаалаар төсвийн 199 сая 916 мянган төгрөгийг зарлагаджээ.

Дээрх мөнгөөр 20 сэтгүүлч цуглуулж 8 цаг заал түрээслэсэн, хоол цай, хөтлөгчийн зардал зэрэгт 25 орчим сая төгрөг зарцуулсан бол “ЭВ ЭЕ” контентын зохиолд 13 сая, зураг бичлэгт 18 сая, мэдээллийн сувгаар гаргахад 18 сая, Үлэг гүрвэлийн цуврал нийтлэлд 6,5 сая, биенналь цуврал нийтлэлд 6,5 сая, Монгол бахархал, тусгаар тогтнолын өдрийн сурталчилгааны рийл, контент хийхэд 16 сая, Соёлын өвийн контент, рийл хийхэд 18 сая, ширээний календарь 2000 ширхэгийг хийлгэхэд 14 сая 629 мянга, ханын календарь 2000 ширхэг нь 15 сая 400, баримтад кинонд 16 сая, 160 хүнтэй хэлэлцүүлэг хийхэд 31 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

МАН-ын хурган дарга татвар төлөгчдийн мөнгийг ийнхүү үр ашиггүй, хууль бусаар захиран зарцуулсан байна. Хууль бус гэдгийг учир нь 2022 онд УИХ-аар батласан Төрийн хэмнэлтийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан даалгавар зэрэгт “төсвийн мөнгөөр баримтат кино, байгууллагын танилцуулга, календарь, хурал зөвлөгөөн, баяр ёслол” хийхийг хатуу хориглосон нь бий...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.