АН-ын улстөрийн зөвлөл хуралдаж ЗАСГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Батхуяг
Үйл явдал
/
47 мин

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл 10 цагт хуралдана. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өчигдөр мэдээлэл өгөхдөө "Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдана. Ирэх Даваа гаригт УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурлаараа асуудлуудаа ярина. Ерөнхий сайдын зүгээс шийдвэртэй алхам хийхгүй бол бид эцсийн арга хэмжээ болгож, Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина. Бидний зүгээс олон сайд хариуцлага алдаж байна. Олон УИХ-ын гишүүн их наядаар тоологдох хэрэгт холбогдож байна. Энэ бүх асуудлыг МАН-ынхан өөрсдөө ярьж байна.

Тэр болгондоо хариуцлага тооцож, гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах ёстой. Тэгж байж шударга ёс тогтоон ажиллаж, ард түмнийхээ итгэлийг хүлээ гэдэг шаардлагыг тавьж байгаа.

Ерөнхий сайд, намын даргынхаа хувьд хийж чадахгүй бол өөртөө нь хариуцлага тооцъё. Өмнө нь Засгийн газрыг хоёр удаа МАН-ын дотоод зөрчлөөс болж огцорсон. Одоо гурав дахь Засгийн газар нь дотоод зөрчлөөсөө болж, огцорчих гээд байна. Энэ дээр улс орныхоо эрх ашгийг бодож хүлээцтэй хандаж байгаа юм. Бид асуудлыг олон талаас нь дүгнэж маргааш шийдвэр гаргана" гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.