Т.АУБАКИР: Ахмадууд та бүхэн минь ХАЛАМЖ ХАЙРААР ДҮҮРЭН амгалан сайхан амьдраарай
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 20 мин

Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Засгийн газрын гишүүн, Гэр бүл, Хөдалмар, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэндчилгээ дэвшүүллэ. Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцэж, эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан Эрхэм хүндэт ахмад буурлууд аа,

Та бүхэндээ Олон улсын ахмадын өдөр, Монголын ахмадын өдрийн халуун дотно мэндийг өргөн дэвшүүлье.

НҮБ-аас 2026 оны Олон улсын ахмадын өдрийг “Урт наслах эрин үе: Урт удаан амьдралд нийцүүлэн тогтолцоог дахин эргэцүүлэх нь” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү уриа нь хүн төрөлхтний насжилт уртсаж буй өнөөгийн нөхцөлд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, насан туршийн суралцах боломжийг дэмжиж, урт удаан, эрүүл, идэвхтэй амьдрах нөхцөлд нийцүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцолж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зүгээс ахмад настны нийгмийн хамгаалал, орлогын баталгаа, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй насжилт, асаргааны хувилбарт үйлчилгээг сайжруулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид ахмад настны хэрэгцээ, онцлогт нийцсэн, хүн төвтэй, хүртээмжтэй үйлчилгээ, идэвхтэй, эрүүл, бүтээлч насжилтыг дэмжих тогтолцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Эрхэм хүндэт ахмад буурлууд Та бүхэн маань эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ нарынхаа халамж, хайр хүндлэлд аз жаргалтай, амар амгалан, сэтгэл тэнүүн амьдраарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.