Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзан, шагнал гардууллаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 13 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, хөтөлбөр, санаачилгын талаар танилцуулан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр улс, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, салбар бүрд олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль, цол хүртээж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн алдаршууллаа.

Даваасамбуугийн СЭВЖИДХОРЛОО

- боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж, “Монгол Улсын гавьяат багш” цолоор шагналаа.

Үл-Олдохын ПҮРЭВСҮРЭН

- хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” цолоор шагналаа.

Пүүжийн ОТГОНБАЯР

- эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, “Хүний гавьяат эмч” цолоор шагналаа.

Лхагважавын ДЭМБЭРЭЛ

- мал эмнэлгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, “Малын гавьяат эмч” цолоор шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

• Дамдингийн Бямбасүрэн

• Нямаагийн Галбадрах

• Дамдинсүрэнгийн Чимгээ

• Шагдарсүрэнгийн Баярсайхан

АЛТАН ГАДАС ОДОНГООР

• Ганхуягийн Ганчимэг

• Сандирын Баярсайхан

• Жанчивын Баттогтох

• Сайнтогтохын Бат-Эрдэнэ

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР

• Бат-Эрдэнийн Соёл-Эрдэнэ

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

• Сүхбаатарын Энхзаяа

• Цогтгэрэлийн Амарбат

• Мөнхбаярын Аззаяа

• Хадбаатарын Мөнхжаргал

• Хүчитбаатарын Идэрхангай

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Чингис хааны эш хөргийг Хөвсгөл аймгийн удирдлагуудад гардуулан өглөө.

Хөвсгөл нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж буй иргэдийн хөдөлмөр, зүтгэлийг төрөөс ийнхүү үнэлж, алдаршуулсан нь тэдний бүтээлч үйлсийг хойч үедээ үлгэр дуурайл болгон түгээх чухал үйл явдал юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.