Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэй албан уулзалт хийж, гадаад нөхцөл байдал, геополитикийн хүндрэлийн талаар мэдээлэл өгч, Засгийн газрын шугамаар яриа хэлэлцээ, уулзалт хийх замаар олж ирж байгаа шатахууны нийлүүлэлтийг иргэдэд чирэгдэлгүй олгохыг хүссэн. Тэрбээр яриандаа "Г.Дамдинням сайд та нарт бүүхэл надад ч олдохгүй, их завгүй, сайн хөөцөлдөлгөөтэй явж байгаа. Олоод ирж байгаа бензиныг оочер дараалал үүсгэлгүй бушуухан өгчих" хэмээн гуйх шахахын завсар учирлав.
Эл уулзалтын дараа буюу өнгөрсөн амралтын өдрүүдийн нөхцөл байдлыг ажиглаж, Аж үйлдвэо, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй албаныхан шатахуун түгээх станцуудаар явж, бензинд оочерлож буй жолооч нар, шатахуун олгож буй түгээгч нартай уулзлаа. Сайдын хувьд иргэдтэй уулзахдаа "Нөхцөл байдал хүнд байна. ОХУ-с 10 дугаар сарын нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн бензин авахаар тохирсон ч 57 мянган тонн бензин, шатахуун авах төлбөрийг л баталгаажуулсан. Бидний бензин авдаг агуулах бөмбөгдөлтөт өртсөн юм билээ. Үлдсэн 43 мянган тонн шатахууныг яаж ийж байгаад аргална даа" хэмээсэн бол түгээгч нартай уулздахаа "машиных нь номероор олгоё. Нэг машин нэг удаа л бензин авах нь зөв. Дахин авах гээд ирвэл олгохгүй байя. Ер нь тэгээд иргэд загнаад байвал битгий өг" гэв.
Дашрамд дурдахад Улаанбаатар хотод бензин, шатахуун олгодог 155 ШТС-ийн 50 орчим хувь нь иргэдэд үйлчилж байгаа бөгөөд, дээрх ШТС-даар үйлчлүүлэгчдийн оочер дараалал их, олгож буй бензины нөөц бага хэвээр байгаа юм.
-
2026-10-01