Хүүхдүүдэл САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ зорилгоор Өмнөговь аймаг Монголбанктай хамтран ажиллахаар боллоо
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 4 мин

Өмнөговь аймаг Монголбанктай хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд, залуучуудад санхүүгийн зөв мэдлэг, дадал хэвшил төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүүгийн боловсролын төвөөр дамжуулан иргэд, хүүхэд, залуучуудад зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөгөө болон санхүүгийн боловсролыг дэмжих олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.

Хамтын ажиллагааны үр дүнг бататгах, цаашид санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн санхүүгийн мэдлэг, зөв дадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар байгууллаа.

Уг санамж бичгийн хүрээнд санхүүгийн боловсролыг дэмжих, иргэд, хүүхэд, залуучуудын санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хэрэгжүүлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.