ЭД ХӨРӨНГИЙН бүртгэл улс орон даяар ЦАХИМД ШИЛЖЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
51 мин

Иргэдийн өдөр тутамдаа улсын бүртгэл, банк, нотариатаас авдаг үйлчилгээ болох эд хөрөнгийн бүртгэл болон барьцаалбар өчигдрөөс албан ёсоор МУ-ын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт цахимжсаныг зарлалаа.

-Иргэд эд хөрөнгийн бүртгэл, барьцааны гэрээг бүртгүүлэх, чөлөөлөх ажлаар 5-6 шат дамжлагыг улсын бүртгэл, нотариат, банк ордог байсан нь ийнхүү чөлөөлөгдөж, цахимжиж байна.

-Мөн бүртгэлийн төв, цэгүүдэд үүсдэг хэрэгцээ шаардлага ачаалал 35-40% буурна.

-Төрийн үйлчилгээний шат дамжлага, бичиг цаас, хүлээлт, чирэгдэл, цаг хугацаа, зардал буурч, иргэд цахимаар зөвхөн бүртгүүлнэ.

Ийнхүү нэгэн шинэ бүртгэлийн цахим үйлчилгээ эхэлснийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нийт улсын бүртгэлийнхээ албан хаагч нартай цахимаар холбогдон зарлалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.