Арлын Японы "АЙЧИ НАГОЯА 2026" Азийн наадмаас Монголын баг тамирчид НЭГ АЛТ, НЭГ МӨНГӨ, 13 ХҮРЭЛ медаль авлаа
Батхуяг
Үйл явдал
/
49 мин

“АЙЧИ НАГОЯА-2026”: МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 15 МЕДАЛЬТАЙГААР АЗИЙН ХХ НААДМЫГ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

Азийн спортын XX наадам Япон улсын Айчи муж, Нагояа хотноо амжилттай зохион байгуулагдаж, 45 Үндэсний олимпын хорооны 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө “Imagine One Asia” уриан дор 16 хоногийн хугацаанд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 30 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж, 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртсэн амжилтаар 45 улс орны баг тамирчдаас 27 дугаар байрт жагслаа.Медалиас илүүтэйгээр тамирчин бүрийн гаргасан хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, ялалтын төлөөх тэмцэл, эх орныхоо далбааг өндөрт өргөх чин хүсэл энэ удаагийн Азийн наадмын үнэ цэнэ байлаа.

Спортод амжилт гаргахын төлөөх замнал зөвхөн тамирчны хөдөлмөрөөр хэмжигдэхгүй. Тэдний ард дасгалжуулагчид, эмч, багийн хамт олон, гэр бүл, дэмжигчдийн итгэл найдвар, нөр их хөдөлмөр бий. Монголынхоо нэрийг өндөрт өргөж, тивийн их наадмын дэвжээнд хүч чадал, ур чадвараа сорьсон нийт тамирчид, дасгалжуулагчид, багийн хамт олондоо баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.