“ЭХ ОРОНЧ МОНГОЛ” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ СЭЛЭНГЭ АЙМАГТ
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 11 мин

Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэд, олон нийтэд сурталчлан таниулах сургалт, өдөрлөг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо үргэлжилж байна.

Өдөрлөгийн хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулах уулзалт, Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийн чиглэлээр лекц, сургалт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Сэлэнгэ аймгийн Батлан хамгаалах газрын дарга Н.Лхагвадорж нар өдөрлөгт оролцож, Чөлөөлөх дайнд оролцож явсан 14 ахмад дайчдын ар гэр, үр хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг гардуулан өглөө.

Түүнчлэн цэргийн зарлан дуудах хуудас, цэргийн батлах гардуулах ёслол болон Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулагдаж байна.

Эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэдэд таниулах зорилготой “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.