ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ бол эмч, эмнэлгийн салбарынхан АЖИЛ ХАЯЖ ЧАДНА гэв
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Үйлдвэрчний Эвлэлийн салбар холбоод болон холбогдох яамд хэлэлцээр байгуулсан.

Гэвч бодит байдал дээр Засгийн газар үйлдвэрчний эвлэлтэй хийсэн хэлэлцээрээ бүрэн биелүүлэхгүй байгаа талаар өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ), Монголын Эрүүл Мэндийн Ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо(МЭМАҮЭХ)-ноос байр сууриа илэрхийллээ.

МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа "Бид цалин нэм гэж шинэ зүйл шаардаагүй. Өнгөрсөн онд байгуулсан салбарын гурван талт хамтын хэлэлцээрийн шаардлагаа биелүүл гэсэн шаардлагаа тавьсан. 2026 онд нийт 75 хувиар цалин нэмж байгаа. Үүний 30 хувийг нэгдүгээр сараас, 45 хувийг наймдугаар сараас эхлээд сар бүр есөн хувиар нэмэх ёстой. Гэтэл хэлэлцээрийн заалтаа биелүүлэхгүй байна. Ажил хаяхад бэлэн гэсэн 10,000 хүний гарын үсэг ирсэн. 

Нэмэгдлийг наймдугаар сарын 1-нээс нөхөж олго. Нийгмийн зөвшлөөр байгуулсан хамтын хэлэлцээрийн заалтыг Засгийн газар, Ерөнхий сайд нь хэрэгжүүлэхгүйгээр шууд арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувь нэмнэ гэж байгаа нь эмгэнэлтэй байна. Гурван тал тохиролцоод гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээрийнхээ биелэлтийг манай салбарын эмч ажилтнууд шаардаж байгаа.

"Сүнс эмч" гэгдээд бид цай уух ч эрхгүй эмгэнэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа гэдгийг салбарынхан маань хэлж байна. Засгийн газраас тавьсан саналуудыг хүлээж авахгүй, зөвхөн салбарын хэлэлцээрт байгаа шаардлагыг биелүүл гэж байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.