Л.Оюун-Эрдийн Засгийн газарт дураараа дургиж, төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулж, улсаа өрөнд оруулж байсан Ч.НОМИН Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт “тохиролцоогоор” орж ирсэн нэгэн.
Монгол Улсыг гадаадад сурталчилах нэрийн доор төсвийн мөнгийг ҮР ДҮНГҮЙ ЗАРЦУУЛСАН түүний үйлдэл хуучирч, хэвлэлийн хуудаснаа түүх болон мөнхрөөд буй. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төсвөөр гараа угаасан тэрээр хашрахгүй Н.Учралын Засгийн газар дахь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төсвөөр гадагшаа зугаалж, албан томилолт нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг хийсгэсээр байгаа нь харамсалтай.
Тэрбээр сайд болсоноосоо хойш ТӨСВИЙН 67 САЯ төгрөгөөр Хятад, Англи руу ниссэн байна.
Тодруулбал 2026 оны 05 дугаар сарын 18-аас 23-ний өдрүүдэд “Дава төвийн Лондонгийн чуулган”-д оролцохоор гадаад томилолтын зардалд 29 сая 901 мянган төгрөг, БНХАУ-ын Далянь хотноо болсон “Зуны Довас” чуулга уулзалтад Ерөнхий сайдын айлчлалын багт багтахдаа зөвлөх С.Оюунбилэг, Ч.Алтан-Өлзий нарын хамт явахдаа 20 сая 816 мянган төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 16-19 ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхайд болсон “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын дээд түвшний уулзалтад” УИХ-ын гишүүн Ө.Шижир, Э.Болормаа нарын хамт оролцохдоо төсвийн 17 сая 303 мянган төгрөгийг зарцуулсан байна.
Холбоотой мэдээ
-
22 цаг 16 мин
-
Өчигдөр 07 цаг 25 мин
-
Өчигдөр 07 цаг 20 мин
-
Уржигдар 20 цаг 39 мин
-
Уржигдар 20 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 31 мин
-
Уржигдар 20 цаг 27 мин
-
Уржигдар 16 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 52 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 13 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 52 мин
-
Уржигдар 20 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 39 мин
-
Уржигдар 08 цаг 44 мин