“ЦОГ ХИЙМОРИЙН ШҮТЭЭН” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ Зураач, Уран барималч Н.Цогмагнай агсан нь /Морины Магнай гэж нэрлэгддэг байв/ уран бүтээлдээ голдуу хурдан шандаст, Монгол морьдын дүр төрхийг тодотгон бүтээж ирсэн гайхалтай уран гартай, Монголын уран барималчдын нэгэн төлөөл байв. Н.Цогмагнайгийн туурвисан 100 гаруй бүтээлийн үзэсгэлэн 10 сарын 07-13-ны хооронд Монгол арт галерейд зохион байгуулагдана. Уг бүтээлүүдийн 80-90% нь Морины барималууд байх бөгөөд өнөөдөр ийнхүү нээлтээ хийлээ. Н.Цогмагнайгийн босгосон уран баримлууд Монгол орны 20 аймаг, 100 гаруй сумдад сүндэрлэжээ.
Хэнтий аймаг Чингис хаан хотод “Алдарт Сүрэн Хорын Хээр Азарга”-ны хөшөө
Дундговь аймаг Хулд суманд “Аварга Хүрэн Морь”-ны хөшөөт баримал
Партизаны Сангийн Аж Ахуйд “Даян Түмэн Эх хээр морь”-ны хөшөө
Говь-Алтай аймаг Хөх морьт сумийн алдарт шарга морины хөшөө
Сүхбаатар аймаг “Нийгмийн Хонгор” морины хөшөөт цогцолбор
Хэнтий аймаг Дадал сум Дарамрэнчингийн Алаг азарганы хөшөө
Сүхбаатар аймаг Халзан сум. Халтар азарганы хөшөө
Завхан аймаг Тэс сум “Тэс Адуу Муухай Хээр” адууны хөшөө
Дорноговь аймаг Өргөн сум “Их Говийн Зоригтнууд Хөшөөт цогцолбор”
Төв аймаг Баян сум “ Засаг Төрийн Зандан Ширээ” Шийтэрийн Зээрд Азарганы хөшөө Түүний уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд аав,ээж, хань үр хүүхэд, хамт олон найз нөхөд, хамтран уран бүтээл туурвиж ирсэн уран бүтээлчид, шавь нар болон түүнийг дэмждэг морь сонирхогч, уяачдын төлөөлөл, иргэд хуран цуглаж сэтгэлийн зул өргөлөө. Морины босоо цагаан хийморь өнө мөнхөд орших болтугай.
-
11 цаг 19 мин
-
Өчигдөр 18 цаг 14 мин
-
Өчигдөр 18 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 01 мин
-
Өчигдөр 10 цаг 58 мин
-
Өчигдөр 07 цаг 25 мин
-
Өчигдөр 07 цаг 20 мин
-
Уржигдар 20 цаг 39 мин
-
Уржигдар 20 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 31 мин
-
Уржигдар 20 цаг 27 мин
-
Уржигдар 14 цаг 52 мин
-
Уржигдар 20 цаг 34 мин
-
Уржигдар 20 цаг 39 мин
-
Уржигдар 08 цаг 44 мин
-
Уржигдар 20 цаг 31 мин
-
Өчигдөр 07 цаг 20 мин
-
Өчигдөр 07 цаг 25 мин