Улаанбаатар хотод БААВГАЙ айлын гэр рүү дайрч НЭГ ИРГЭНИЙ АМИНД ХҮРЧ, нэг иргэнийг ШАРХДУУЛЖЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 0 мин

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газарт ойр амьдардаг айл руу баавгай дайрч, гэрийг нь эвдэж улмаар нэг хүн нас баржээ. Мөн 50 орчим насны эмэгтэйн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар нийслэлийн байгаль орчны газар тухайн газар дээр нь ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв. Мөн Цагдаагийн байгууллагаас өнөөдөр 09:30 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.

Баавгайд бариулсан нэг иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн гэж албаныхан мэдээлсэн. Тухайн иргэний биеийн байдлыг тодруулахад, "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна. Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан. Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.