Боловсролын яамнаас нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичгийн асуудлаар БЕГ-ын дарга Х.Тамир мэдээлэл өглөө.
-Нэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх багц тендерийг зургаадугаар сарын 11-нд нээлттэй зарласан. Тухайн тендерийн баримт бичгийг дөрвөн компани авч, зохиох, боловсруулах ажлыг хийсэн. Харин долдугаар сарын 21-нд тендерийг нээхэд шаардлага хангасан компани гараагүй. Учир нь багц тендер байсан тул материал нь бүрэн бус, мөн компаниудад тавьсан санхүүгийн болон бусад шаардлагыг хангаагүй Тиймээс тендерийг дахин зарлаж, есдүгээр сарын 9-нд сонгон шалгаруулалт явуулсан. Үүний үр дүнд хоёр компани шалгарсан.
Ер нь сурах бичгийн ирүүлсэн эхэд дөрвөн байгууллагаас санал, дүгнэлт авдаг. Тодруулбал, Төрийн хэлний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Сурагчийн холбооноос сурах бичгийг сайжруулах санал, дүгнэлт авдаг. Үүний дагуу ирүүлсэн санал бүрийг тусгаж ажилладаг. Мөн сурах бичгийн хуудас бүрийг хянан баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл олгодог. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, хэвлэлийн үйлдвэрт агуулгын болон техникийн редактор ажилладаг “Мөнхийн үсэг” ХХК нь ижил төстэй ажлын шаардлагаар тендерт оролцсон. Өмнө нь сурах бичиг зохиож, хэвлэж байсан туршлагатай. Харин “Соёмбо пресс” мөн ном зохиох, хэвлэх үйл ажиллагаа эрхэлдэг, энэ чиглэлээр туршлагатай компани бөгөөд тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан учраас эдгээр хоёр компанийг сонгон шалгаруулсан.
Шинжээчдийн дүгнэлтээр сурах бичгийг хэвлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс шаардлага хангасан гэж үзэж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Өмнөх сурах бичгүүдээс ялгарах нэг шинэчлэл нь QR кодтой болсон. Тухайн кодыг уншуулснаар хүүхдүүд хичээлтэй холбоотой шаардлагатай бичлэг, нэмэлт материалыг үзэх боломжтой. Мөн цахим орчинд яригдаж байгаа “Би сурагч боллоо” номд гурван хөлтэй хүүхэд, буруу энгэртэй дээл, Өвөрмонгол гэрийн зураг дүрслэл орсон гэх мэдээлэл бий. Тухайн номд ийм зураг, дүрслэл байхгүй. Өнөөдрийн байдлаар сурах бичгүүдийг хүргэх ажил бүрэн дуусах шатандаа байна.
Холбоотой мэдээ
-
1 цаг 13 мин
-
17 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 08 цаг 16 мин
-
Уржигдар 18 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 10 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 07 цаг 25 мин
-
Уржигдар 07 цаг 20 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
2026-10-05
-
Өчигдөр 08 цаг 16 мин
-
Уржигдар 07 цаг 20 мин
-
Уржигдар 07 цаг 25 мин