Сонгины Ц.БАТТӨР дарга 57 саяар МЭНДЧИЛГЭЭ хэвлүүлж ТАРААЖЭЭ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 21 мин

Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Төсвийн тухай хуулиар төрийн байгууллага, түүний дарга удирдлагууд мэндчилгээ, хуанли хийлгэх, зурагт хуудас, баримтат кино, ном товхимол хийлгэх нь ХОРИОТОЙ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.УЧРАЛ төсвийн тодотголоо өргөн барихдаа төр бүсээ чангалж, иргэдийнхээ нурууг амраана. Үүнд үргүй зардал гаргахгүй байхыг онцгой анхааруулсан.

Гэтэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.БАТТӨР гэгч нөхөр өөрийн нэртэй МЭНДЧИЛГЭЭ хэвлүүлж, дүүргийнхээ 1290 ахмадад өгөхөөр хэвлүүлж тараажээ. Мэндчилгээнээс гадна тус бүр нь 25 мянган төгрөгийн үнэтэй тэмээний ноосо нурууны бүс 1290 ширхэг, 13000 төгрөгийн үнэтэй чацаргаын бэлдмэл 1290 ширхэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр гэсэн гарын үсэгтэй ЦААСАН МЭНДЧИЛГЭЭ тус бүр нь 2500 төгрөгийн үнэтэй 1290 ширхэг, Засаг даргын логотой цаасан уут /бэлэгний уут/ 1ш нь 4000 төгрөгийн үнэтэй байхаар тооцож 1290 ширхэгийг нийт 57 сая 605 мянган төгрөгөөр хийлгэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.