С.ЦЭНГҮҮН: Засгийн газар ИРГЭДИЙН МӨНГӨНИЙ нэг төгрөгийг ч юунд зарцуулсанаа ТАЙЛАГНАХ ЁСТОЙ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 11 мин

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.10.08/ Төрийн ордонд болж, 2026 оны төсвийн тодотгол болон Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж буй талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Ерөнхий сайд Н.Учрал урсгал зардлыг нэмэхгүйгээр зайлшгүй нэн шаардлагатай байгаа төсвийн тодотголыг УИХ баталж өгөөч гэх хүсэлтийг тавьж ээлжит бус чуулганыг зарласан. Гэвч юунд зарцуулах нь тодорхойгүй татаас, олон удаагийн томилолт, бичиг цаасны зардал гэх мэтээс эхлээд шинэ Хархорум хот дээр зөвлөлийн ажлын албанд 1.5 тэрбумыг нэмж оруулсан байх жишээний. 2026 оны батлагдсан төсөв дээр байсан төслийн нэгжүүдийг дахиж 2026 оны төсвийн тодотгол дээр 0 хувийн гүйцэтгэлтэй буюу шинээр орж ирж байгаа гэх агуулгаар давхар бичиж оруулж ирсэн. Ардчилсан нам 2026 оны төсвийн тодотгол дээр ялангуяа урсал зардал буюу захиргааны зардлыг нэмж болохгүй гэж үзсэн учраас 1 их наяд төгрөгийн алдагдлаас 23 тэрбум төгрөгийг бид амжилттай хасуулж чадсан.

Гэтэл хасуулсан 23 тэрбум төгрөгийг аль хэдийн зарцуулсан учраас заавал баталж өг гээд сайдууд шахалт үзүүлж байна. Улсын төсөв 60-100 тэрбумаар бүхэлдээ батлагддаг. Төсвийн задаргаа нь иргэд, УИХ-ын гишүүдэд байдаггүй. Улсын төсөв дээр байгаа 50 төгрөгийг хаана, юунд зарцуулсныг иргэд, УИХ-ын гишүүд мэдэх эрхтэй. Улсын төсвийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй. Тиймээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Уг хуулийн  төслийн зорилго нь төсвийн бүх задаргаа, тооцоолол, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орлого, зарлагын мэдээллийг олон нийт болон УИХ-ын гишүүдэд нээлттэй байлгаж, цахим хэлбэрээр байршуулах буюу ил тод байдлыг хангах юм” гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.